xs - Portrait phones
sm - Landscape phones
md - Tablets
lg - Desktops
xl - Large desktops

Очирхүүгийн Жаргалсайхан

Тэрбээр Шиба Рёотаро “Тал нутгийн тэмдэглэл”, Фүкүзава Юкичи “Эрдмийг эрхэмлэх ухаан”, Самүэл Смайлс “Өөртөө туслах ухаан”, Дэлхийн анхны роман, манай эриний Х зуунд Мүрасаки Шикибү зохиосон “Гэнжийн туульс” нэгдүгээр боть, Мүраками Харүки “1Q84” гурамсан роман зэрэг өгүүлэл, эссэ орчуулж уншигчдын хүртээл болгожээ.


НИЙТЛЭЛҮҮД

Нобелийн шагналт зохиолч Ишигүро Казүо Японд айлчлахдаа утга зохиолын ангийн оюутнуудтай уулзаж ярилцсан “Утга зохиолын уур савсах урлан” нэвтрүүлгийн тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Япон улсын 64,65 дахь Ерөнхий сайд, 67,68,69 дэх Сангийн сайд, парламентад16 удаа сонгогдсон, Шинэ Японы дэд бүтцийн хөгжлийн загалмайлсан эцэг, домогт улстөрч Танака Какүэ (1918-1993)-ийн тухай унших сайхан.

Миний бие 1997 онд Токиогийн Боловсрол Соёлын Их сургуульд суралцаж байх ахуйдаа Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номыг орчуулан хэвлүүлж, анхны номоо өлгийдөн авч ихэд баярлаж явсансан.

Нангиадын ертөнцөд хэзээнээс нааш “Соёл” хэмээх ойлголт агуулгын болоод хэлбэр талаасаа нөлөөлөх нөлөө, жин, үнэ цэнээрээ гойд өвөрмөц бөгөөд бидний төдийгүй хятад бус бүхий л үндэстэн ази, америк, европ хүмүүсийн “соёл” хэмээх ухагдахуунаас төсөөлж ч байгаагүй том ойлголт байсан, байсаар ч ирсэн, байсаар ч байх бололтой.

Нобелийн долоо хоног сүр дуулиантай эхэлж Анагаахын салбарт Японы эрдэмтэн Нобел хүртлээ. Тэгвэл Нобел хүртэнэ гэсэн хүлээлт үүсгээд буй бас нэгэн япон эрхэм бол зохиолч Харүки Мүраками.

Мянганы суутын нутгаар

Аргын тооллын 13 дугаар зууны эхэн, билгийн тооллын 3 дахь жаран отголох улаан барс жил буюу 1206 онд Чингис хаан Онон мөрний хөвөөнд 9 хөлт цагаан тугаа залж, Их хуралдайг хуралдуулж 30 гаруй овог, аймгийн хоёр зуугаад түмэн иргэдээ хураан нэгтгэж их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойг бид саяхан сүр дуулиантайхан тэмдэглэсэн билээ.

Газар нутаг багатай, байгалийн баялгаар хомс, зөвхөн хүмүүс нь л энэ орны гол баялаг. Бусдад аливааг найдан даатгадаггүй, хичээл зүтгэл л бүхнийг шийднэ гэж үздэг хатуу философитой, ард иргэддээ хүртээмжтэй боловсролын сайн системтэй энэ орон эдийн засгийн гайхамшигтай хурдцаараа дэлхийд тэргүүлж байна...

“Олон улсын сурлагын түвшин тогтоох шалгалт” (PISA)-ыг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ээс 2000 оноос эхлэн гишүүн орон бүс нутгийн хэмжээнд өсвөр 15 настнуудын дунд 1/математик хэрэглээний чадвар, 2/шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээний чадвар, 3/асуудал шийдвэрлэх чадвар, 4/уншиж ойлгох чадвар гэсэн дөрвөн үзүүлэлтээр сурч мэдсэн мэдлэг чадвараа өдөр тутмын амьдралд хэрхэн оновчтой ашиглаж байгааг нь шалгадаг бөгөөд

Хэдхэн жилийн өмнөөс Энэтхэгийн мэргэжилтнүүд дэлхийд цуутай, сайн мэргэжилтний тоонд зүй ёсоор багтах болсон билээ. Ялангуяа мэдээллийн технологи, инженер, техник технологи, бизнес, анагаах ухааны салбарт улам бүр хүч түрэх болов.

Ачаалж байна ...